19 Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
20 Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоосшархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу.
21 Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг.Цангасан бол уух юм өг.
22 Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөдЭЗЭН чамайг шагнана.
23 Умраас үлээх салхи хур бороо авчирдаг.Хов живтэй хэл ууртай царайг авчирна.
24 Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас дээврийн буланд амьдарсан нь хавьгүй дээр.
25 Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна.