2 Хэрэг явдлыг нууцлах нь Бурханы суу алдар.Харин тэдгээрийг олж илрүүлэх нь хаадын суу алдар.
3 Тэнгэр нь өндөрт, газар нь нам дорд зориулагдсан мэт хаадын зүрх сэтгэл ойлгогдошгүй.
4 Мөнгийг хольцноос нь цэвэршүүл.Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
5 Хааны өмнөөс хар санаатныг холдуулсугай.Тэгвээс хаан ширээ нь зөв шударгад тулгуурлан босно.
6 Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил.Аугаа хүмүүсийн байранд бүү зогс.
7 Нүдэнд чинь үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос,“Дээшээ морилогтун” гэж хэлэгдсэн нь дээр биз ээ.
8 Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар.Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?