18 Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно.Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ.
19 Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна.
20 Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.
21 Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана.
22 Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.
23 Мал сүргийнхээ байдлыг сайн мэд.Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.
24 Учир нь эд баялаг мөнх биш.Хааны титэм ч үе дамжихгүй.