22 Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.
23 Мал сүргийнхээ байдлыг сайн мэд.Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.
24 Учир нь эд баялаг мөнх биш.Хааны титэм ч үе дамжихгүй.
25 Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж,
26 Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө.
27 Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.