3 Хад чулуу хүнд ба элс ч жин татна.Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж.
4 Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй.Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?
5 Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.
6 Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй,Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.
7 Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй.Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг.
8 Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу.
9 Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг болХүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.