5 Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй.Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.
6 Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр.
7 Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн.Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.
8 Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч ньЯдуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.
9 Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
10 Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.
11 Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.