1 Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүнНэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.
2 Зөв шударга хүн дэвжих тусам ард түмэн баяр жаргалтай байдаг.Харин хар санаатай хүн удирдваас ард олон халаглана.
3 Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг.Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.
4 Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг.Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.
5 Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.
6 Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг.Харин зөв шударга хүн дуулж баясдаг.