4 Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг.Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.
5 Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.
6 Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг.Харин зөв шударга хүн дуулж баясдаг.
7 Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг болХар санаатай хүн үүнийг үл ойлгоно.
8 Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.
9 Мэргэн хүн мунхагтай маргаж байхадМунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.
10 Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг болЦэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.