7 Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг болХар санаатай хүн үүнийг үл ойлгоно.
8 Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.
9 Мэргэн хүн мунхагтай маргаж байхадМунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.
10 Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг болЦэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.
11 Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.Харин мэргэн хүн уурыг барьдаг.
12 Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаасБүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.
13 Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэлЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.