2 Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,
3 Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно.Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.
4 Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн.Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.
5 Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.
6 Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.
7 Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан,Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.
8 Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.