15 Түүнээс зайлсхий.Түүгээр дайран гарах ч хэрэггүй.Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр.
16 Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм.Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.
17 Учир нь тэд хар санааны талхыг идэж,Хүчирхийллийн дарснаас уудаг.
18 Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад,Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.
19 Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.
20 Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул.Үгсийг маань чих тавин сонс.
21 Тэднийг хараанаасаа алдаж болохгүй.Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.