19 Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.
20 Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул.Үгсийг маань чих тавин сонс.
21 Тэднийг хараанаасаа алдаж болохгүй.Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.
22 Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөдТэр хүний бүх биед эрүүл мэнд юм.
23 Юуны түрүүнд зүрхээ хамгаал.Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.
24 Мэхлэгч амыг цааш тавь.Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул.
25 Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг.Харц чинь урагшаа эгц тусаг.