4 Эцэг маань надад сургаж,“Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав.Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна.
5 Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав.Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
6 Мэргэн ухааныг бүү огоор.Тэр чамайг хамгаална.Мэргэн ухааныг хайрла.Тэр чамайг сэргийлнэ.
7 Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах,Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой.
8 Мэргэн ухааныг үнэлж цэгнэ.Тэр чамайг өргөмжилнө.Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна.
9 Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина.Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн.
10 Хүү минь, сонс.Хэлж байгааг минь хүлээн ав.Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.