19 Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
20 Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж,Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?
21 Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм.Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.
22 Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөдТэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.
23 Сургамж дутсанаас болж тэр үхнэ.Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.