15 Тиймээс сүйрэл нь гэнэт ирж,Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.
16 ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг.Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог.
17 Эдгээр нь гэвээсИхэмсэг харц,Худалч хэл,Гэм зэмгүй цусыг урсгагч гар,
18 Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх,Хорон муу уруу түргэн гүйгч хөл,
19 Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болонАх дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.
20 Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь.Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.
21 Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.