22 Тэд чамайг явахад чинь удирдаж,Нойрсоход чинь хамгаална.Сэрэхэд чинь тэд чамтай ярина.
23 Учир нь тушаал нь дэнлүү юм.Сургамж нь гэрэл юм.Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.
24 Энэ нь чамайг хорон муу эмээс болонСадар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.
25 Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс.Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.
26 Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог баЗавхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.
27 Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?
28 Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?