31 Түүний газар болох дэлхийд баярлан,Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.
32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
33 Сургамжийг дагаж, ухаантай бологтун.Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34 Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан,Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35 Учир нь намайг ологч нь амийг олж,ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
36 Харин намайг алдагч нь өөрийгөө хорлоно.Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой” гэв.