1 Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
2 Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав.
3 Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав.
4 Ингэхдээ “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гэдэг аж.Ухаан мөхөс нэгэнд тэрээр
5 “Нааш ир, хоол хүнснээс минь зоогло.Хутгасан дарснаас минь уугтун.
6 Мунхаг явдлаа орхин амьд яв.Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг.
7 Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг.Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг.