1 Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ.
2 Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна.
3 Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй.
4 Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.
5 Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.