2 Коринт 13:2-8 АБ2004

2 Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй.

3 Та нар миний дотор Христ ярьдаг эсэхийг батлах баталгааг эрж байна. Тэр та нарын хувьд мөхөс бус, харин та нарын дотор хүчтэй юм.

4 Учир нь Тэр мөхөс байдлаас болж цовдлогдсон боловч Бурханы хүчээр амьд байна. Бид мөн Түүний дотор мөхөс боловч та нарт хандсан Бурханы хүчээр Түүний хамт амьд байх болно.

5 Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....

6 Харин бид шалгалтандаа унадаггүйг та нар мэдэх болно гэдэгт би итгэж байна.

7 Та нар бузар мууг бүү үйлдээсэй гэж Бурханд бид залбирдаг. Бид сайшаагдсан гэж санагдахын тулд бус, харин бид хэдий сайшаагдаагүй мэт санагдсан ч гэсэн та нар сайныг үйлдэхийн тулд залбирдаг юм.

8 Бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй. Харин үнэний төлөө юу ч хийж чадна.