8 Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу?
9 Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна.
10 Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ.
11 Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна.
12 Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг.
13 Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан.
14 Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана.