4 Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.
5 Эдүгээ биднийг энэхүү зорилгын төлөө бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн Бурхан мөн.
6 Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суух зуураа Эзэнээс хол байгаагаа мэддэг юм.
7 Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна.
8 Бид урамтай байдаг бөгөөд биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх нь хавьгүй дээр гэж боддог.
9 Тиймд гэртээ байсан ч, гэрээсээ холдсон ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ.
10 Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой.