12 Хэрэв бид тэвчвэл,Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.
13 Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол,Тэр итгэмжит хэвээрээ байна.Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.
14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа.
15 Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.
16 Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж.
17 Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна.
18 Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна.