1 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.
2 Тэр эхэнд Бурхантай хамт байсан.
3 Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.
4 Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв.
5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
6 Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм.