18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
19 Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.
20 Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч—Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ.
21 Тэд түүнээс—Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр—Би биш гэсэнд,—Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.
22 Тэгтэл тэд түүнд—Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.
23 Иохан—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв.
24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа.