22 Тэгтэл тэд түүнд—Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.
23 Иохан—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв.
24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа.
25 Тэд түүнээс—Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
26 Иохан—Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна.
27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв.
28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.