24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа.
25 Тэд түүнээс—Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
26 Иохан—Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна.
27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв.
28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад—Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
30 Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн.