26 Иохан—Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна.
27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв.
28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад—Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
30 Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн.
31 Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.
32 Иохан гэрчилж—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.