28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.
29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад—Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
30 Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн.
31 Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.
32 Иохан гэрчилж—Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.
33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм.
34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.