44 Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ.
45 Филип Натанаелыг олоод—Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд,
46 Натанаел түүнд—Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип—Ирж, хар л даа гэв.
47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай—Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав.
48 Натанаел Есүсээс—Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ.
49 Натанаел—Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.
50 Есүс түүнд—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд,