1 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин мөн.
2 Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн.
3 Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна.
4 Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг.
5 Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав.