18 Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.
19 Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.
20 Тэдний олонх нь—Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ.
21 Зарим нь—Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.
22 Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв.
23 Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.
24 Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд—Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд