Иохан 10:32-38 АБ2004

32 Есүс тэдэнд—Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд

33 иудейчүүд Түүнд—Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.

34 Есүс тэдэнд—Танай Хуульд “Та нар бол бурхад юм гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?

35 Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй),

36 Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу?

37 Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ.

38 Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав.