1 Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой.
2 Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв.
3 Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж—Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв.
4 Үүнийг сонсоод Есүс—Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.
5 Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа.