1 Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа.
2 Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байв. Харин Есүстэй хамт тухлан сууж байсан хүмүүсийн нэг нь Лазар байв.
3 Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.
4 Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас—
5 Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв.