17 Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа.
18 Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав.
19 Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.
20 Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа.
21 Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс—Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд
22 Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав.
23 Есүс тэдэнд—Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ.