Иохан 12:24-30 АБ2004

24 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.

25 Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.

26 Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.

27 Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.

28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс—Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа.

29 Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь—Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв.

30 Есүс—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан.