27 Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.
28 Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс—Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа.
29 Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь—Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв.
30 Есүс—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан.
31 Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно.
32 Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа.
33 Тэр Өөрөө ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ.