3 Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.
4 Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас—
5 Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв.
6 Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.
7 Тэгтэл Есүс—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг.
8 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.
9 Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ.