44 Есүс хашхиран—Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм.
45 Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна.
46 Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.
47 Хэрэв Миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал, Би түүнийг шүүхгүй. Учир нь Би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм.
48 Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ.
49 Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм.
50 Түүний тушаал бол мөнх амь мөн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зүйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.