7 Тэгтэл Есүс—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг.
8 Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.
9 Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ.
10 Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.
11 Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа.
12 Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод,
13 далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч,—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.