1 Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.
3 Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
4 [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.