1 Ингэж хэлээд, Есүс тэнгэр өөд мэлмий өргөн—Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хүү чинь алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.
2 Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ.
3 Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.
4 Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав.
5 Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.