12 Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж.
13 Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна.
14 Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм.
15 Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна.
16 Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш.
17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.
18 Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв.