2 Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ.
3 Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.
4 Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав.
5 Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.
6 Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд Таны үгийг сахисан юм.
7 Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв.
8 Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм.