1 Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров.
2 Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв.
3 Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.
4 Есүс Өөрт нь тулгарах энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд урагш гарч тэднээс—Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув.