11 Тэгтэл Есүс Петрт—Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? гэв.
12 Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,
13 эхлээд Түүнийг Аннас уруу авч ирэв. Учир нь Аннас бол тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм.
14 Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ.
15 Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул тэдний хашаанд Есүсийн хамт оров.
16 Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаад, Петрийг дотогш оруулав.
17 Үүдийг сахиж байсан шивэгчин Петрт—Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр—Би биш ээ гэв.