18 Хүйтэн байсан тул боолууд, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.
19 Тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь тухай, мөн сургаалынх нь тухай асууж шалгаав.
20 Есүс—Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.
21 Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж
22 айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж—Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.
23 Есүс Түүнд—Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв.
24 Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв.