24 Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв.
25 Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд—Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн—Би биш ээ гэв.
26 Тэргүүн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан—Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ.
27 Үүнийг Петр дахин үгүйсгэсэн тэр даруйд тахиа донгодов.
28 Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгүй байж Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй.
29 Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд—Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд
30 тэд—Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.