28 Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгүй байж Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй.
29 Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд—Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд
30 тэд—Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.
31 Тэгтэл Пилат—Түүнийг та нар ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд—Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв.
32 Ямар үхлээр үхэхээ хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.
33 Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад—Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд
34 Есүс—Та үүнийг өөрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ.